Монголын Үндэсний Паралимпын Хороо болон Гоёл Кашмер ХХК нь “Милан–Кортина 2026” Өвлийн паралимпын наадамд оролцох Монгол Улсын үндэсний шигшээ багийн ЁСЛОЛЫН ХУВЦАС-ыг урлах, үйлдвэрлэх, албан ёсны түншлэл тогтоох хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны үндсэн зорилго нь:

Монголын пара-спортын тамирчдыг олон улсын тавцанд үнэт өв, үндэсний онцлогийг шингээсэн, чанартай ёслолын хувцсаар хангах

Монголын ноолуурын салбарын чанар, дизайны ур чадварыг дэлхийд харуулах

Үндэсний бахархал, спортын амжилтыг хамтран сурталчлах

 

Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаанд Монголын Үндэсний Паралимпын Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Чинзориг болон  Гоёл Кашмер ХХК-ний төлөөлөлөөс /Creative director/ Д.Мөнхбаясгалан нар байлцан гарын үсэг зурлаа.