ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 03-ний Бямба гаригт төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 5-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 3,4-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -22…-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна.