Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 06-ны өдөр /2025.02.06/ УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилсон.

Тодруулбал, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий Сайд, Лу.Гантөмөрийг Тэргүүн Шадар сайдаар ажиллаж байх үед уг албан тушаалд томилсон байдаг.  

Тэгвэл 2025 оны төгсгөлд Ж.Батзанданг уг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч нь өндөр цалинтай, өөрийн ажлын албатай томоохон албан тушаал байжээ.