Өнгөрсөн зуны Улсын баяр наадамд үзүүрлэж, гарди цол хүртсэн Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг 2029 он хүртэл хасах тогтоол гарчээ.

Ингэснээр түүнд өвдөг шороодсон бөхчүүд болох Улсын аварга Н.Батсуурь, заан Б.Пүрэвсайхан, М.Лхагвагэрэл нарт чимэг нэмэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Түүний допингийн шинжилгээнээс “тэмцээний болон тэмцээний бус бүх цаг үед хориотой нэг төрлийн бодис  илэрсэн” байдаг Тиймээс ийнхүү Үндэсний баяр наадам зохион байгуулах комисс хуралдаж, дүрмийн дагуу ийнхүү барилдах эрхийг хасах тогтоол гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлжээ.

Үүнээс гадна Улсын гарди Б.Гончигдамбаас мөн допингийн төрлийн бодис илэрсэн тул тавын давааны шагнал болох 500 мянган төгрөгийг хураах шийдвэр гарсан байна.