С.Одонтуяа: 19 настайдаа долоон залууд хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн асуудлыг шударгаар шийдвэрлүүлэхийн төлөө хатуу хяналт тавина
3 цагийн өмнө

СУИС-ийн II дамжааны оюутан байхдаа ангийнхаа долоон залууд хүчирхийлүүлсэн гэх эмэгтэй олон жилийн дараа ил гарч, юу болсныг ярилаа.
Хохирогч энэ хэргийг хуулийн байгууллагаар шийдүүлэхээр хэд хэдэн удаа хандсан ч хэргийг хаасан гэж ярьсан олны бухимдлыг төрүүлж байна.
Энэ асуудлаар өнөөдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа цахим хуудаснаа байр сууриа илэрхийлж, хэргийг шударгаар шийдвэрлүүлэхийн төлөө хатуу хяналт тавина гэж мэдэгдлээ.
Тэрбээр, 19 настайдаа СУИС-ийн долоон залууд хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн асуудлыг бид зүгээр сонсоод өнгөрч болохгүй. Тэрээр дөрвөн удаа хуулийн байгууллагад хандсан атлаа өнөөдрийг хүртэл асуудлаа шийдүүлж чадаагүй байна.
Хүчирхийллийн гэмт хэргийг хууль хяналтын байгууллага шударга, шуурхай шийдэх ёстой. Хүчирхийлэл, бэлгийн гэмт хэрэг гэдэг “Хувь хүний асуудал” биш, энэ бол нийгмийн аюулгүй байдал, хүний эрхийн асуудал юм.
Монгол Улсын ууган сургуулиудын нэг, урлагаар дамжуулж нийгэмд соёлыг түгээх ёстой сургуульд удаа дараа ийм хэрэг гарч байгаад харамсаж байна.
Бид хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдод хайхрамжгүй хандсанаар ил гараагүй, зориглоогүй, нуугдаад өнгөрсөн хэдэн ч хүн энэ хор уршгийг ганцаараа үүрч, сэтгэл зүй, бие махбод, амьдралынхаа туршид хохирсоор ирсэн байж болзошгүй.
Бусад улсын жишгээр биеэ хамгаалах чадамжгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох нь маш хүнд хэлбэрийн хүчирхийллийн гэмт хэрэгт тооцогддог бөгөөд хохирогчийн эрх ашгийг хамгаалах чиглэлд төр, хууль хяналт, байгууллагын түвшинд бүх арга хэмжээг авч ажилладаг.
Харин бидэнд эсрэгээрээ хохирогчийг ганцааранг нь үлдээдэг, хуулийн байгууллагад хандсан ч шийдэлгүй удаашруулдаг, “Асуудлаа ярихаар өөрөө нэр нүүрээ барна” гэж айлгадаг, улмаар хүчирхийлэл чимээгүй, хэвийн мэт үргэлжлэх хөрс бүрддэг.
Тиймээс энэ асуудлыг “зүгээр нэг шуугиан” гэж харах бус, шударга ёс, хүний эрх, ирээдүй хойчоо хамгаалах асуудал гэж үзэн хариуцлагын тогтолцоог сайжруулах ёстой. Уг асуудлаар хууль, хяналтын байгууллага шударгаар шийдвэрлэж ажиллаж байна уу гэдэг дээр хатуу хяналт тавина гэжээ.







Зочин · 2 цагийн өмнө
ANUSN AL SEXSY80955877
Зочин · 2 цагийн өмнө
BOOB XXN BOOW DOLOOMR80955877
Зочин · 2 цагийн өмнө
ONGONOO TSOOLLYYLI80955877
Зочин · 2 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh