Монгол Улсад 2026 оны нэгдүгээр сард зорин ирсэн жуулчдын тоо 35,308-д хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал өссөн үзүүлэлт гэдгийг Аялал жуулчлалын нэгдсэн холбоо мэдээлэв. Зөвхөн энэ сарын 22-ны өдөр 1,440 гадаад жуулчин Монгол Улсад иржээ.

 

Монгол Улсад ирсэн жуулчдыг улс орноор нь авч үзвэл:

Хятад -14,220

Орос-өндөр урсгал

БНСУ-2,588

Япон-776

Казахстан-630

АНУ-528

Беларусь, Филиппин, Франц, Их Британи, Вьетнам зэрэг олон улсаас жуулчид идэвхтэй зорин иржээ. Мөн Европ, алслагдсан зах зээлүүдээс ирэх жуулчдын тоо ч нэмэгдэх хандлагатай байгаа аж. Энэхүү өсөлт нь хил, тээвэр, зах зээлийн идэвхтэй бодлого, өвлийн болон соёлын аяллын бүтээгдэхүүн олон улсад илүү сайн хүрч байгаагийн илрэл гэж салбарынхан үзэж байна.