Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж маш ноцтой мэдэгдэл өөрийн цахим хуудастаа хийжээ.

Тэрээр, "Аливаа хэрэг болсон газрыг хамгаалтанд авч хэргийн газар байлцсан улсуудыг тусгаарлан мэдүүлэг авдаг нь мөрдөх албаны наад захын хийх үйлдэл байдаг байхаа. Гэтэл хээв нэг хэргийн газар Э.Ган-Эрдэнийн ээж Ариунтуяа, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ болон нэр бүхий мөрдөгч нар хэргийн талаар ярилцаж Э.Ган-Эрдэнэ Э.Номин-Эрдэнэ нарт зааварлаж, санаа өгч буй мэт бичлэгийг 2026 оны 01-р сарын 19-ний өдөр олон нийтийн сүлжээнд тавьсан зэрэг байж боломгүй, Анхнаасаа л мөрдөх алба хохирогч гэж үзэх итгэл үнэмшил бүхий тохиролцсон үйлдлүүдийг миний бие эсэргүүцэж шүүх хурал болохоос 2 хоногийн өмнө хуулийн зохих байгууллагуудад гомдол гаргасан билээ.Миний гомдлын дагуу, Мөрдөн байцаах албаны тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг шалгах хэлтсээс өнөөдөр намайг дуудаж тайлбар авлаа.Зөрүүлээд надаас миний цахим хуудсанд дэлгэсэн нэг зурагны талаар бас мэдүүлэг авлаа.МАШ СОНИРХОЛ ТАТАЖ БАЙНА.

Танил тал, мөнгө гэж хүчтэй юм аа. Өмнөх хохирогчоос хойш 11 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж гэмт хэрэгтнийг илрүүлсэн бол, Мөн цагаадаад байгаа, Э.Н-нь тэр алуурчинтай байх хугацаандаа алуурчны хэлсэн үгийг хуулийн байгууллагад мэдэгдэж иргэний үүргээ биелүүлсэн бол, Миний охин өнөөдөр амьд байх байлаа. Энэ мэт маш олон ярих зүйл байгаа. Алдаа гаргасан зарим төрийн албан хаагчдын бурууг засахын тулд, МИНИЙ БУРХАН болсон охиныг минь ядаж бүү гүтгээч. Намайг харагддаг шигээ хүн биш ч гэнэ үү? Юу ч гэж болно. Би алдаа оноотойгоо амьдарч л байгаа жирийн нэгэн иргэн болохоос, Баян таксины жолооч бишээ" гэжээ.