65 ба түүнээс дээш насны ахмадууд “Насны хишиг” үйлчилгээнд шинээр хамрагдах хүсэлтээ “E-Mongolia” системээр дамжуулан цахимаар илгээх боломжтой.

Санамж: Өмнө нь уг үйлчилгээнд хамрагдаж байсан ахмадуудын мэдээлэл автоматаар сунгагддаг тул дахин хүсэлт гаргах шаардлагагүй юм.

“Насны хишиг” үйлчилгээний хүсэлтийг хэрхэн илгээх вэ?

 Та өөрийн бүртгэлээрээ E-Mongolia систем рүү нэвтрэнэ.

 Үйлчилгээ хайх хэсэгт “Насны хишиг” үйлчилгээг сонгоно.

 Үйлчилгээ авах товч дээр дарснаар бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт гарч ирнэ. /Цахимаар хүсэлтээ илгээснээр эдгээр материалыг биетээр бүрдүүлэх шаардлагагүй юм./

 Үргэлжлүүлэх хэсэгт дарж, дансны мэдээлэл хэсэгт өөрийн ашигладаг арилжааны банкаа сонгон, өөрийн нэр дээрх дансны дугаараа оруулан бүртгүүлнэ.

 Баталгаажуулах хэсэгт “Тийм” гэсэн сонголтыг хийснээр хүсэлт амжилттай илгээгдэж таны данс баталгаажна.