Баригдаж буй барилгаас хүн унаж, нас барсан хэргийг шалгаж байна гэв
2 цагийн өмнө

Сошиалд нэгэн иргэн вокзалын ойролцоо баригдаж буй барилгаас төмөр унаж зам хаагдсан байна гэх мэдээллийг түгээсэн. Тэгвэл БГД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилга дээр ажиллаж байсан эрэгтэй унаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Цагдаагийн байгууллагаас эл хэргийн талаар тодруулахад, "Хэргийн газарт бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн хариуллаа.






