УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарыг АТГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
1 цагийн өмнө
Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ын гишүүд намын дарга, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батын Батбаатарыг хуулийн байгууллагад шалгуулж байгаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
ИЗНН-ын тэргүүн дэд дарга С.Батбаатар: Манай намын дүрэм дөрвөн удаа Дээд шүүх дээрээс буцлаа. Одоогоор намын даргагүй, дүрэмгүй болчихсон гэж ойлгож болно.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор намын дүрмээ, бүтцээ Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой байсан.
ИЗНН нь Г.Занданшатарын Засгийн газарт албан ёсоор орж ажилласан. Бид улс төрийн зөвлөлийн хурлаар хамтран ажиллах шийдвэр гаргасан. Хоёр сарын хугацаанд сайдын гадаад томилолтын талаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Аливаа зүйл хардах эрхтэй, намыг төлөөлж орсон учраас сайдынхаа үйл ажиллагааг хянах ёстой.

Б.Батбаатар сайд 52 хоногийн дотор хоёр тэрбум төгрөгөөр гадагшаа томилолтод явсан. Хэмнэлтийн тухай гаргачихсан, хэвлэл мэдээлэлд захиалга өгөхийг хориглочихсон байгаа.
Гэтэл Бразил улсад танилцуулах материалд 60 сая төгрөг, хоёр талын уулзалтыг зохион байгуулахад 70 сая төгрөг, 10 сая төгрөгөөр 6 ширхэг видео шторк хийлгэсэн.
Кени улсад 15 сая төгрөгөөр дахиад тавыг хийлгэсэн, нэг сая төгрөгөөр 20 удаа павильон түрээсэлсэн, 35 сая төгрөгөөр танилцуулах материал хийлгэсэн. Панам улсад 10 сая төгрөгөөр 6 удаа, арга хэмжээ зохион байгуулахад 40 сая төгрөг, танилцуулах материал 30 сая төгрөгөөр хийлгэснийг Авлигатай тэмцэх газарт өгсөн.

Хоёрдугаарт: парламентад суудалтай намуудад төрөөс санхүүжилт өгдөг. ИЗНН-д 455 сая төгрөгийг тавдугаар сард өгсөн. Долоодугаар сард намын их хурал болоход төрөөс мөнгө орж ирээгүй гээд тайлан тавиад сууж байсан. Төрөөс өгдөг бүх санхүүжилт зориулалттай байдаг. Гэтэл хагас жилийн тайлан дээрээ 347 сая төгрөгийг бэлтгэн нийлүүлэгчдийн зардалд өгсөн байна.
Намын татвар 200 сая төгрөг, төрөөс өгсөн 400 сая төгрөгөөс бэлтгэн нийлүүлэгчдийн зардалд өгчихсөн байна. Дээрээс нь банкнаас 132 сая төгрөг зээлсэн. ИЗНН-д банкны барьцаанд тавих хөрөнгө байхгүй, түрээсийн байранд байдаг. Банкны зээл төлсөн гээд 287 сая төгрөг гаргачихсан. Энэ эргэлзээтэй байдлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан.
ИЗНН-ын дүрмийг Дээд шүүхээс дөрвөн удаа буцаасан. Шинэчилсэн хуулиар намын даргын сонгуулийг явуулаад Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой, гэтэл дахиж хурал хийгээгүй гэдэг нь намын дарга байхгүй гэсэн үг. Одоо бид онц их хурал зарлахаас өөр аргагүй. Манай нам парламентад тасралтгүй 16 жил суудалтай байсан.








Зочин · 1 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 1 цагийн өмнө
AL SEKSEER UILCHLN MERGJLN VANXANDAAD TSAG SADARLMR80955877
Зочин · 1 цагийн өмнө
ANUSDX BOOBN XXI BOOW DOLOOGD TOMSGN XELEERE XUSNEER DYRTAI DOLOON80955877