Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаанаар Улс төрийн зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдаан 90.5 хувийн ирцтэй эхэлж Улс төрийн зөвлөлийн гишүүнд 54 хүн нэрээ дэвшүүлэв. Улмаар санал хураалтын үйл явцыг 17 ажиглагч хянаж, саналын хуудсыг 19 тооллогын комиссын гишүүд гараар тооллоо.

Сонгуулийн үр дүнд 34 гишүүд сонгогдов.

Үүнээс Чөлөөт суудалд:

1 Б.Түвшин 2 Э.Төмөрбаатар3 А.Ганбаатар4 А.Бегарыс5 С.Эрдэнэболд6 Ж.Батсуурь7 А.Аюурбунь8 Р.Сэддорж9 Б.Төрмөнх10 Т.Батцогт11 Ч.Өнөрбаяр12 Г.Ганбаатар13 Л.Одсэр14 Г.Алтангэрэл15 С.Баярцогт16 Г.Цамбагарав17 Г.Мөнгөнхуяг18 Д.Батбаяр19 П.Нүрзэд нар сонгогдсон болЭмэгтэй суудалд:1 З.Нарантуяа2 Т.Пүрэвхатан3 Б.Өлзийхишиг4 Р.Булгамаа5 Д.Мөнхцэцэг6 Н.Жавзанпагма7 Ж.Баярмаа8 С.Цэнгүүн9 А.Адъяасүрэн10 П.Батчимэг11 Х.Болормаа12 Б.Пунсалмаа13 Н.Одонгуа14 Н.Туяа15 Г.Ганжаргал нар тус тус сонгогдлоо.