БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийн талаар НАМЫН ДАРГА нар юуг өгүүлэв
2 цагийн өмнө

Даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Тэгвэл өчигдөр хоёр намын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга нар "БАЙР СУУРЬ"-аа илэрхийлснийг онцлон хүргэж байна.
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалт энэ пүрэв гарагт болно.
МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Маш тодорхой хэлье. Энэ хуулийн төслийг өмнөх бүлгийн хурлаар хэлэлцсэн. Тухайн үед танхимд байсан гишүүдийн ирцээс хамаараад нэгдсэн байр суурийн санал хураалт хийгээгүй. Өнөөдөр ч мөн санал хураалт хийгээгүй байна. Нэгэнт УИХ дээр хэлэлцүүлэг нь явж байгаа учраас гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Мөн гишүүдийн оролцоог тэгш хангах шаардлага бий. Байнгын хорооны хуралдаан болон чуулганы үеэр асуулт, хариулт, саналууд бүгд явсан. Иймээс заавал бүлгийн нэгдсэн байр суурь гаргаж, гишүүдийг хайрцаглах шаардлагагүй гэж үзэж байна.
Гишүүд байр сууриа чөлөөтэй илэрхийлэх ёстой. УИХ өөрөө ард түмний төлөөллийг хангах, хариуцлагатай, чадамжтай байх ёстой. Энэ асуудлыг гишүүд зөвөөр харж шийдэх ёстой гэж үзэж байна. Намын дарга, УИХ-ын дарга гишүүдтэй уулзсан талаар би мэдэхгүй. Тулгаж, шахсан зүйл яригдаагүй.Харин чуулган болон байнгын хорооны хуралдаан дээр гишүүд байр сууриа тодорхой илэрхийлж байна. Иргэдийн хүлээлт ч ийм байгаа. Тиймээс асуудалд нээлттэй, хариуцлагатай хандах нь зөв гэж үзэж байна.
АН-ын дарга О.Цогтгэрэл: Ардчилсан нам өнгөрсөн өдрүүдэд Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор дотооддоо бүрэн шинэчлэл хийж, сонгуулиа зохион байгууллаа. ҮБХ нь Хяналтын ерөнхий зөвлөл, Улс төрийн зөвлөлөө байгуулж, системийн хувьд бүрэн бүтэн боллоо. Үндсэндээ 10 жил зогссон байсан үйл явц учраас зарим нь сэтгэл дундуур байж, шүүмжлэл хэлж байна. АН-ын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудлыг түр хойшлуулаад байна. Намын үйл ажиллагаанд саад болсон зүйл байхгүй.
Удахгүй Хяналтын ерөнхий хороо хуралдаж, Улс төрийн зөвлөлөө хуралдуулахаар төлөвлөж байна. Манай намын бүлгийн хуралд 25 гишүүн оролцож, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хувьд дэмжихгүй гэдэг хоёр одтой шийдвэр гаргасан. Гэхдээ хувь УИХ-ын гишүүд өөрийн итгэл үнэмшлээрээ байр сууриа илэрхийлж болно гэдэг шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүнд одоогийн хуулиар эгүүлэн татах заалт байдаг. УИХ-ыг ямар ч дархлаагүй болгох үзэл санаа энэ хуулийн төсөлд агуулагдаж байна. Тэгвэл Ардчилсан парламентын тогтолцооноос ухарч, дархлаагүй болгож, эрх болон эрх чөлөөнөөс ухарна гэж үзэж байна.







Зочин · 2 цагийн өмнө
BOOB XOXOJ BOOW DOLOOX80955877