Төв талбайн 4,000 гаруй хүний багтаамжтай асрыг өнөөдрөөс буулгахаар болжээ. Тус асарт циркийн уран бүтээлчдийн өдөрлөг товлогдсон байсан юм.

Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс тодруулахад "Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу төв талбай дахь асарт зохион байгуулахаар төлөвлөсөн арга хэмжээнүүдийг цуцалж, өнөөдрөөс буулгахаар болж байна.

Ирэх сард болох Улаанбаатар марафон л төв талбайд зохион байгуулагдана" гэлээ.

Өнгөрсөн оноос эхлэн уг асрыг төв талбайд барьж, Улаанбаатар хотод аялал, жуулчлалын арга хэмжээнүүдийг зохион байгуулж байсан бол энэ онд 4-5 дугаар сард нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байв.