Үндэсний баялгийн сан арвижиж иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөг болно гэв
1 цагийн өмнө

Стратегийн орд эзэмшигчидтэй хийх хэлэлцээрийн талаар ЗГХЭГ дэд дарга Д.Цолмон танилцуулав. Одоогоор дөрвөн ААН-тэй яриа хэлэлцээ хийжээ. Эдгээр нь "Таван толгой", "Өсөх зоос", "Хангад эксплорэйшн", "Ачит их" компаниуд юм.
Тэрбээр, "УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдолтой ашиг малтмалын ордод 16 ордын хамааруулсан. Үүний долоон ордод нь төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоогдсон. Бусдынх нь тусгай зөвшөөрлийг хувийн хэвшил эзэмшиж байна.
Нийт 25 аж ахуйн нэгжтэй хэлэлцээ хийх шаардлага үүссэнээс 11 нь үйл ажиллагаа явуулаагүй, 14 нь ажиллаж байна.
Хэлэлцээний дүнд дөрвөн аж ахуйн нэгжтэй зармын хоёр асуудал дээр харилцан тохиролцоод байна. Өөрөөр хэлбэл, төрийн эзэмшлийн хувь хэмжээг урьдчилсан байдлаар тохироод, үр өгөөжийн нь 60 хувьтай тэнцэх хэсэг нь ард түмэнд ногдоно гэдэг дээр тохирсон.
Зарим аж ахуйн нэгж энэхүү хэлэлцээнд идэвхгүй оролцож байна. Шаардлага тайлан, судалгааг ирүүлэхгүй байгаагаас тухайн ордын өгөөжийг тооцох, санхүүгийн загвар боловсруулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна.
Мөн өгөөжийг тооцох нэгдсэн аргачлал нэгдсэн байдлаар байхгүй учраас зарим орд дээр харилцан адилгүй тооцох нөхцөл байдал үүсэж байгаа.
Түүнчлэн ТЭЗҮ шинэчлэн батлагдаагүй учраас эдгээр аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийх боломжгүй болоод байна.
Тиймээс иргэдэд хүртээх өгөөжийг бодитоор нэмэх, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой нөхцөлийг бүрдүүлэх шаардлагын улмаас бие даасан хуулийг төслийг нэн яаралтай боловсруулж, Засгийн газарт танилцуул гэдэг үүрэг өглөө” гэв.
Төсвийн хөрөнгөөр эдгээр компанийн ашиглаж буй ордын хайгуулыг хийсэн тул төр 34 хувийг эзэмших хэлцэлд хүрчээ.
Мөн тэрээр Үндэсний баялгийн сан арвижсан гэв. Энэ оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөг болно гэв.
Мөн хуримтлалын санд уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгийн орлогоос 2025 онд 507.1 тэрбум төгрөг, мөн сангийн 2025 оны хөрөнгө оруулалтын хүүгийн орлогоос 68.5 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлжээ.
Үүнийг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд тэгш хуваарилан бүртгэсэн. Нэрийн дансны хуримтлал одоо 306.1 мянган төгрөг байгаа аж.







Зочин · 31 минутын өмнө
SEXSEER ANUSDX XUCHINDEED OGI VANXANDI DYRAAR SEXSEER80955877
Зочин · 32 минутын өмнө
DYRTAI GOE XUSDEG BOOW XXI BOOW DOLOOJ SEXSEER XAMTRAGCH BOLI80955877