Монголбанк 19 газрыг 10 газар болгон нэгтгэж, 140 ажилтнаа цомхотгожээ
51 минутын өмнө

Өнөөдөр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол банкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг авч хэлэлцлээ.
Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт "Монголбанк өөрийн үйл ажиллагаандаа ч мөн шинэчлэлийг амжилттай эхлүүлж байна. Бид бүтэц зохион байгуулалтаа оновчилж, 19 газрыг 10 газар болгон нэгтгэж, 700 байсан орон тоог 560 болгон цомхотгосноор шуурхай, үр ашигтай тогтолцоонд шилжиж эхлээд байна. Энэхүү шинэчлэл цаашдаа илүү чадварлаг хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлд тасралтгүй үргэлжлэх болно. Шинэ бүтэц зохион байгуулалтын хүрээнд бид "Санхүүгийн тогтвортой байдлын газар"-ыг шинээр байгуулж, түүний дотор "Тогтвортой, ногоон санхүүжилтийн хэлтэс"-ийг тусгайлан байгуулж ажиллаж эхэллээ. Бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгож, даргын орон тоог 50 орчим, нийт орон тоог 19 хувиар цомхотгосноор үйл ажиллагааны зардлыг жилд 15.1 тэрбум төгрөгөөр хэмнэж байна.
Энэхүү засаглал, реформ, санхүүгийн тайлагналын сайжруулалт болон өмнө жилүүдэд өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлсний үр дүнд олон улсын хөндлөнгийн аудитаас бид 8 жилийн дараа "хязгаарлалтгүй дүгнэлт" авч чадлаа. Монголбанкны Хяналтын зөвлөлөөс Монголбанкны 2025 оны санхүүгийн тайланд болон үйл ажиллагаанд өгсөн санал зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байна.
Монголбанк өнгөрсөн олон жилийн хугацаанд санхүүгийн болон үйл ажиллагаандаа хуримтлагдаж бий болсон асуудлуудаа углуургаар нь шийдвэрлэх, орчин үеийн технологид суурилсан, олон нийтийн итгэл даахуйц, хараат бус институт болон төлөвшихийг зорьж байна. Энэ хүрээнд бид инфляцыг нам дор түвшинд тогтвортой хадгалж, ард иргэдийнхээ амьдралын чанарыг хамгаалах, цаашлаад бизнес, хөрөнгө оруулалтын таатай, урьдчилан таамаглах боломжтой орчныг бүрдүүлэх алсын хараа бүхий "Монголбанкны дунд хугацааны Стратеги төлөвлөгөө"-г цогцоор нь боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байна.
Бид энэхүү стратегийнхаа хүрээнд оны эхнээс Монголбанкны үйл ажиллагааг бүрэн цахимжуулах, хяналт шалгалтыг автоматжуулах технологийн шинэчлэлүүдийг эрчимтэй нэвтрүүлж эхэлсэн бөгөөд Төв банкны засаглалын реформыг эргэлт буцалтгүйгээр бэхжүүлэн ажиллаж байгаагаа хуваалцахад таатай байна" гэлээ.







Зочин · 19 минутын өмнө
SEXSEER ZYGAATSI XUCHINDI BOOB XXN BOOW DOLOOJ80955877ANUSDAX