Олон тооны цахилгаан дугуй хулгайлсан өсвөр насны хүүхдүүдийг Цагдаагийнхан олж тогтоолоо.

Нийслэлийн нэгэн хотхоны гараашаас суррон дугуй алдагдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэний дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсээс шуурхай шалгалтын ажиллагаа явуулахад 15-17 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсан болох нь тогтоогджээ.

Тэд гурван ширхэг сурроны эд ангийг салгаж жижиглэсэн ба эвдрэл гэмтэлгүй нэг сурроныг хадгалж байсныг тогтоосон байна. Мөн таван ширхэг мопед, сурроныг хураан авч, насанд хүрээгүй сэжигтнүүдийг хуульд үаасны дагуу шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ төрлийн хулгайн гэмт хэргээс сэргийлэхийн тулд орон сууцны хорооллуудыг СӨХ болон гэрээт харуул, хамгаалалтын ажилтнууд нягт холбоотой ажиллах, хяналтын камерын хэвийн ажиллагааг шалгахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.