Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Батжаргалыг Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын даргаар томиллоо.

БОЛОВСРОЛ:

  • МУИС-ийн Мэдээллийн технологийн сургууль,
  • Англи Улс, Лондон хотноо Кензигтон бизнесийн коллеж болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад Уэльсийн их сургуулийг төгссөн.
  • Электроникийн инженер, Санхүү, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

АЖЛЫН ТУРШЛАГА:

  • 2002-2006 онд Үнэт цаасны хороо одоогийн Санхүүгийн зохицуулах хороонд Мэдээлэл, гадаад харилцааны мэргэжилтэн,
  • 2012-2014 “Ивенто” ХХК-ний гүйцэтгэх захирал,
  • 2014-2016 БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал,
  • 2016-2018 онд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
  • 2018-2020 онд БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга,
  • 2020-2022 онд Засгийн газрын Тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга,
  • 2022-2023 онд ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2024-2026 онд БШУЯ, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2026 онд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт Мэдээллийн технологи, системийн шинжилгээний газрын даргаар ажиллаж байсан туршлагатай. Улсад 21 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн захиргааны албанд 15 жил ажилласан байна.