Бетон зуурмагийн үлдэгдэл, хаягдал хогийг хаяж асгасан жолооч нарыг олж тогтоожээ
51 минутын өмнө
Цахим орчинд "...Бетонон зуурмаг тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийн жолооч нар нь зуурмагийн үлдэгдлээ асгасан" бичлэг нийтлэгдсэн.

Уг асуудлын хүрээнд ХУД-ийн 8 хорооны нутаг 118 дугаар сургуулийн орчмын ногоон байгууламжид бетон зуурмагийн үлдэгдэл, хаягдал хогийг хаяж асгасан жолооч нарыг тогтоосон.
Дээрх жолооч нарын үйлдэл нь Хог хаягдлын тухай хууль зөрчсөн зөрчлийн шинжтэй бөгөөд уг зөрчлийг байгаль орчны хяналтын улсын байцаагч шалгах шийдвэрлэх хуулийн харьяалалтай байх тул зөрчлийг Байгаль орчны газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн.







Батаа · 31 минутын өмнө
Эрхийн хас