"Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Тэлмүүн томилогдож ажлаа хүлээн авлаа
50 минутын өмнө

"Оюу толгой” ХХК-аас авсан 20 сая ам.долларын асуудал, мөн 8.2 тэрбум төгрөгөөр оффис худалдаж авсан асуудлаар АТГ-ын овоо хараанд орж, 48 цаг хоригдож суллагдахдаа хилийн хориг тавиулсан Э.Ганхүүгийн оронд Б.Тэлмүүн томилогдлоо.
Тэрбээр өнөөдөр ажлаа хүлээн авчээ.
“Эрдэнэс Монгол” ХХК-иас стратегийн ач холбогдол бүхий Оюу Толгойн зэс-алтны ордын төслийг хэрэгжүүлэгч “Оюу Толгой” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшигчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, төрийн өмчит, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэйгээр зарлаж, хууль тогтоомжийн хүрээнд ил тод, өрсөлдөөнт зарчмаар зохион байгуулсан.
Тус сонгон шалгаруулалтын үр дүн үндэслэн оролцогчдоос Б.Тэлмүүн хамгийн өндөр үнэлгээ авсан байна. Тэрбээр “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн эзэмшлийн эрх ашгийг хамгаалах, Оюу Толгой төслийн хэрэгжилтэд тавих хяналт, төслөөс Монгол Улсын хүртэх эдийн засаг, санхүүгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн өмчийн төлөөллийн үр нөлөөг дээшлүүлэх, стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, ил тод байдал, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр баг хамт олонтойгоо хамтран ажиллах ажээ.







Зочин · 21 минутын өмнө
SERELN SEKSEER xANTAL SHAALTSMAAR 80955877
Зочин · 40 минутын өмнө
BOOB TAWITAL GOEOOR XXN BOOW DOLOOJ80955877ANUSDI