Улсын эмнэлгүүд Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас санхүүжилт авч байгаа учраас иргэдээс нэмэлт төлбөр авах ёсгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээллээ.

Тэрбээр энэ талаар “Миний хувьд энэ асуудалтай холбоотой бүх шийдвэрийг гаргасан. Өчигдөр надад иргэдээс гомдол ирсний дагуу нийслэлийн бүх эмнэлгийн удирдлагуудтай уулзсан. Засгийн газар шаардлагатай бүх шийдвэрээ гаргасан байхад түүнийг хэрэгжүүлэхгүй байх ёсгүй. Эрүүл мэндийн даатгалын сан одоогийн байдлаар өргүй болсон.

Өнгөрсөн оны төгсгөлд 198 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байсан. Энэ асуудал одоо шийдэгдсэн. Цаашид эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Нийт 700 орчим эмийг хөнгөлөлттэй олгодог" хэмээн ярилаа.