Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ₮20 саяар торгуулсан гэх ХЭҮК-ын хэлтсийн дарга С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулахаар болжээ
2 цагийн өмнө

“Цемент шохой” ТӨХК-ийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын дарга Н.Ганхуяг "миний зургийг зөвшөөрөлгүй олон нийтэд нийтлэн тараасан" гэх гомдлыг Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-т энэ оны хоёрдугаар сард гаргажээ.
ХЭҮК тус гомдлыг хуулийн байгууллагад шилжүүлж, улмаар нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 сая төгрөгөөр торгосон асуудал гарсан. Тэгвэл өнөөдөр уг асуудлаар гаргасан гомдлыг хууль, журмын дагуу шалгах ажиллагаа явуулсан эсэхэд хийсэн дотоод хяналт, шалгалтын дүгнэлтийг өнөөдөр танилцууллаа.
ХЭҮК-ын Тамгын газрын дарга Т.Ихтамир "Олон нийтийн цахим сүлжээгээр энэ оны зургаадугаар сарын 9-ний өдөр ХЭҮК-ын хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзориг нь иргэн Ганхуягийн зураг хүний биометрик мэдээлэл болох тул мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр түүний зургийг зөв.мн сайт дээр нийтэлсэн гэх албан бичгийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас тус сайтыг Зөрчлийн тухай хуулиар 20 сая төгрөгөөр торгосон гэх мэдээлэл түгээгдсэн.
Н.Ганхуягаас ирүүлсэн гомдолд тухайн үед шалгах ажиллагаа явуулж, хяналт тавьж ажилласан ХЭҮК-ын хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга Ганзориг гомдол шалгах ажиллагааг явуулахдаа комиссын гишүүнээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу гүйцэтгээгүй. Холбогдох хууль журмыг зөрсөн болох нь тогтоогдож байна.
Тодруулбал Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд зааснаар гомдол мэдээлэл нь эрүү, зөрчлийн шинжтэй гэж үзвэл харьяаллын дагуу холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлэх нь комиссын гишүүний хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаардаг.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг нь ХЭҮК-ын гишүүн Нарантуяагаас гомдлыг хүний эрхийн зөрчил, хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн зөрчил эсэхэд дүн шинжилгээ хийж, танилцуулга хийх чиглэлийг энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдөр өгсөн. Энэ чиглэлийн дагуу гомдол шийдвэрлэх ажиллагааг хэрхэн явуулсан явц болон өгсөн чиглэл удирдамжийг зөрчин гомдлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн нь хууль журмын заалтыг ноцтой зөрчсөн байна. Н.Ганхуягаас ирүүлсэн гомдлын мөрөөр холбогдох баримт мэдээллийг тал бүрээс нь бүрэн дүүрэн нягтлан хянаагүй.
Н.Ганхуяг гомдолдоо "Миний бие “Цемент шохой” ТӨХК-ийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын даргаар ажилладаг" гэж тодорхой бичсэн. Түүний албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4.1.3-д заасан нийтийн албан тушаалд хамаардаг.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулах саналыг ирүүлсэн. Хууль журамд заасны дагуу С.Ганзоригийн зөрчлийн шинж байдлыг харгалзан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар сонсох ажиллагаа явуулж байна. Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар мэдэгдэл өгсөн. Тайлбар авсны дараа тушаалаар албажуулна" гэв.







Зочин · 2 цагийн өмнө
SEXSY VANAGLMR XUSSN NZ AMRAG SEKSY DEWSGER BLNO80955877
Зочин · 2 цагийн өмнө
SADARTLA XUCHINDUULI BOOB XOXLT BOOWN DOLOON TOMSGN DOLOOX80955877
Зочин · 2 цагийн өмнө
NUZGEN SEXSYGR TAICHNA MERGJLN VANXANI BIEE UNELLEED XUSSN AXN ZALYYSN ERCHUUDN ANUSN NUXN XELEERE OROLDOODDOLOOJ80955877