Монгол эрчүүдийн 35-44 насныханы дунд амиа хорлолт хамгийн өндөр байна /бичлэг/
1 цагийн өмнө

Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаарх судалгааны дүгнэлтийг өнөөдөр ХЭҮК-оос танилцууллаа.
Судлагааны дүнгээс хамгийн их анхаарал татсан нь монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр бага байгаа нь дэлхийн дундажаас өндөр үзүүлэлт байгаа аж.
Энэ талаар ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул: "Нас баралтын суурь шалтгаануудыг өвчлөл, осол гэмтэл болон амиа хорлолт эзэлж байна. Монголын дөрвөн бүсийн эрчүүдийг хамруулсан Дэлхийн банкны судалгаагаар судалгаанд оролцсон эрчүүдийн 59 хувь нь өвдсөн үедээ л эмнэлэгт ханддаг гэжээ. Харин 20 хувь нь огт эмчид хандаж байгаагүй гэсэн судалгааны үр дүн гарсан. Хөдөлмөрийн насны буюу 30-59 насны эрчүүдийн дунд эмнэлэгт хандах хандлага хамгийн бага байгаа нь ХЭҮК-ын судалгаагаар тогтоогдсон. Монгол эрчүүдэд хамгийн тулгамдаад буй асуудал бол сэтгэцийн эрүүл мэнд байна.
Үүнээс шалтгаалан манай улсын эрчүүдийн амиа хорлолт өндөр хэвээр байгаа. Эрчүүдийн амиа хорлолтын түвшин эмэгтэйчүүдийнхээс тав дахин их байна. Тэр тусмаа 35-44 насны эрчүүдэд амиа хорлолт хамгийн өндөр байна. Түүнчлэн сүүлийн үед хүүхдүүдийн дунд амиа хорлох оролдлого гарч байгаа нь анхаарал хандуулах ёстой гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хангалтгүй байна. Цаашид энэ салбарт ажилладаг эмч нарын орон тоог нэмэх шаардлага тулгарсан" гэлээ.







Зочин · 24 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh