БАЙР СУУРЬ: Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч томилох асуудалд хэн, хэн юуг өгүүлэв /Бичлэг/
1 цагийн өмнө

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Монгол банкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр хэн, хэн юуг өгүүлснийг "БАЙР СУУРЬ" булангаараа хүргэж байна.
Монгол банкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид Э.Анар нэр дэвшээд буй.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Дэлхийн хэвлэлээр Монгол Улсын хоёр банк дайныг санхүүжүүлэх үйл ажиллагаанд оролцсон гэдэг мэдээлэл гарчээ. Иймд Европын холбооноос хориг тавих асуудал яригдаж байгаа гэжээ. Энэ ямар учиртай үйл явдал болоод байна вэ?
Монголбанкны ерөнхийлөгч Наранцогт: Мөнгө угаах, дайныг санхүүжүүлэх асуудал маш ноцтой. Төв банк зохицуулагчийн үүднээс дүрэм, журмыг чанад мөрдүүлэх чиглэлийг арилжааны банкнуудад өгч ажиллаж байгаа. Би Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш хоёр удаа албан мэдэгдэл, чиглэл өгч, хатуу зарчим барьж ажиллах шаардлага хүргүүлсэн.
Таны ярианд дурдсан хоёр банкны талаар албан ёсны захидал, мэдэгдэл ирээгүй. Бид мэдээ гарсан даруйд Европын холбооноос тодруулсан. Хариулт нь, танай банкнуудын 2022 оноос хийгдсэн гадаад гүйлгээ тэр дундаа ОХУ-тай хоригийг тойрч оролцсон байж магадгүй гүйлгээнд хяналт тавьж ажиллаж байгаа. Нэг банкны асуудал яригдаж байна. Банк, санхүүгийн системд чинь нөлөө үзүүлэх үр дагаваргүй тул бид албан бичиг, мэдэгдэл хүргүүлээгүй гэсэн. Нөхцөл байдал ийм байна.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Анар: Хэвлэлд Монгол Улсын нэг банк гэдэг мэдээлэл гарсан, нэрийг тухайлж ирүүлээгүй. Би Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирлаар ажиллаж байна. Гадаад төлбөр тооцоо миний ажлын чиг үүрэгт хамааралгүй. Гэхдээ Төв банкны хувьд мөнгө угаахтай холбоотой, мөнгө угаасан байж болзошгүй сэжигтэй гүйлгээг хянах чиглэлд банкнуудтайгаа хамтарч ажилладаг.







Зочин · 8 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh