Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай сошиалд иргэдээ эрүүл мэнддээ сайтар анхаарч байх талаар өөрөөрөө үлгэрлэдэг нэгэн. Тухайлбал, тэрээр хөгширч биш хөшиж үхдэг ардын үг бий. Тиймээс өдөр бүр дасгалаа хий хэмээгээд хаа яваа газраа дасгалаа хийж байгаа бичлэгээ оруулдаг нь олон нийтэд ихээхэн таалагддаг.

Эрүүл амьдралын хэв маягийг өөрөөрөө үлгэрлэдэг тэрээр "Манай хүүхдүүд бүгдээрээ Англид сурдаг. Би очих болгондоо нэг зүйлийг дадал болгосон. Энэ нь юу гэхээр витамин авдаг байлаа. Тэгвэл заавал Англи явж витаминаа авах шаадлагагүй болжээ. Англид очихоороо авдаг байсан "Nutrigold" компанийн витаминууд Монголд албан ёсоор борлуулаад эхэлжээ. Тухайлбал, Д3+К2+А  витамин  маш сайн. Д3-ыг заавал К2-той А витаминтай хамт уувал маш сайн хосолмол болдог. Магни хүний биед байдаг 400 гаруй урвалд оролцдог. Булчин, нойр, мэдрэл гээд бүхий л зүйлд маш их хэрэгтэй. Мөн загасны тос буюу омега3 хүмүүс өдөр тутамдаа заавал хэрэглэж байх ёстой шүү. Тэгж байж бид өвдөхөөсөө өмнө урьдчлан сэргийлж чадна" хэмээн өөрийнхөө хэрэглэдэг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг дагагч нартаа дэлгэрэнгүй танилцууллаа.

Энэ нь түүний дагагч нар нь ихээхэн таалагдсан бөгөөд эрүүл мэндийн сайдын чухал албыг хашиж явсан хүн муу зүйл хэрэглэхгүй нь дамжиггүй гэлцэж басхүү сонголтоо хийгээд буй гэнэ.