Архангай аймгийн цахилгааныг хэвийн болгосон гэв
58 минутын өмнө

Өвөрхангай аймгийн Хархорин сум болон Архангай аймгийн төвийг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамын намагтай бүсэд байрлах 347 дугаар тулгуур хүчтэй салхи, аадар борооны улмаас хөрс нь суужээ.
Тулгуур булгарч унасны улмаас Архангай аймгийн төв, 18 сум, суурин газрын цахилгаан эрчим хүчний хангамж түр хугацаанд тасалдсан. Үүссэн гэмтлийг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Хангайн бүсийн салбарын засварын шуурхай бригад богино хугацаанд бүрэн засварлаж, цахилгаан дамжуулах шугамыг өчигдөр хэвийн ажиллагаанд орууллаа гэж Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ХК мэдээллээ.






