Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас шугам сүлжээний урсгал болон их засварын ажлын хүрээнд дулааны шугамын зургадугаар ээлжийн буюу халуун ус хязгаарлалт хийх эхэлнэ.

Тодруулбал, өнөөдөр буюу /2026.07.20/-өөс эхлэн наймдугаар сарын 8-ныг дуустал нийт 20 хоног хязгаарлах юм.

Халуун ус хязгаарлах байршлууд:

  • 1бвгд магистраль: Хурд, Эрэл, Жигүүр грандын орон сууц орчим, Баянгол зочид буудал, Улсын драмын эрдмийн театр, Төв шуудан, Хангарьд ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, УДДТ-37, 42-оос хангагддаг хэрэглэгчид
  • 2бв магистраль: Улсын I төв эмнэлэг, МУБИС, Нийслэлийн Өргөө амаржих газар, СЭЗДС, Сайд нарын II эмнэлэг, УСУГ орчим, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Английн ЭСЯ орчмын хэрэглэгчид
  • 3аб магистраль: Төрийн тусгай хамгаалалтын газар, Оросын элчин сайдын яам, Улсын их дэлгүүр, 40, 50 мянгат орчмын хэрэглэгчид
  • 5бв магистраль: Цагдаагийн авто бааз, ЗЦГ, Стар эстэйтс, Континентал зочид буудал, Шинэ үе сургууль орчмын хэрэглэгчид
  • 11ж магистраль: Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн орчим, БНХАУ-ын ЭСЯ, ШУТИС орчмын хэрэглэгчид хамаарна.

Хийгдэх ажлууд болон техникийн зохицуулалт:

  • Ажиллагаанд залгах хугацаа: 1бвгд, 2б, 5бв, 3аб, 11ж магистралийн шугамуудыг долдугаар сарын 19-26-ны хооронд үе шаттайгаар ажиллагаанд залгана.

Шугам шинэчлэлт:

  • ДХ-242-оос ДХ-244 цэгийн хооронд 2Ф350мм голчтой 176 хос метр шугам,
  • ДХ-244-өөс ДХ-249 цэгийн хооронд 2Ф300мм голчтой 362 хос метр шугамыг тус тус шинэчлэн солино.

Хаалт шинэчлэлт: Дараах цэгүүд дэх таслах хаалтуудыг шинэчлэх ажил хийгдэнэ:

  • ДХ-11134 цэгт 2Ф400мм хаалт,
  • ДХ-5114 цэгт 1Ф400мм хаалт,
  • ДХ-569-2 цэгт 1Ф300мм хаалт,
  • ДХ-240 цэгт холбоосын 2Ф250мм хаалт,
  • ДХ-196 цэгт салааны 2Ф250мм голчтой хаалт.