Өрсөлдөгчөө санаатайгаар тохойлдсон Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
1 цагийн өмнө

Энэ сарын 25-нд Баянхонгор аймгийн 85 жилийн ойд зориулсан баяр наадмын бөхийн барилдааны дөрвийн даваанд Архангай аймгийн арслан Д.Ням-Очирт өвдөг шороодоод тахимаа өгөхдөө улсын начин Д.Цэрэнтогтох өрсөлдөгчөө тохойлдсон билээ.
Учраа бөхөө санаатайгаар тохойлдсон Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс түр түдгэлзүүлжээ.
Ёс зүйн дүрмийн дагуу зөрчил гаргагч тайлбар гарган өгөх ба хариуцлагын хугацааг Ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэн олонхын саналаар тогтоох юм.
Баянхонгор аймгийн Загд сумын харьяат, улсын начин Дашдоржийн Цэрэнтогтох нь 2018 онд улсын аварга П.Бүрэнтөгсөөр давж давж улсын начин, дараа жил нь тухайн үед улсын харцага цолтой байсан, өдгөө улсын аварга О.Хангайгаар тав давж, өсөх идэр чимэгтэй болж байв.
Гэвч тэр жилийн наадмаар допингийн шинжилгээнд бүдэрснээр чимгээ хураалгасан.







Зочин · 1 цагийн өмнө
VANXANDAAD BIEE UNELELN TOMSGN GOE TAWITAL DOLOOMR URN SHINEGENE AMSI80955877
Зочин · 1 цагийн өмнө
BOOB XNMAAR YDAAXN XXOOD BOOW SXN DOLOOJ80955877ERCHUUDN ANUS NUX XELEERE DOLOON80955877