2026 оны наймдугаар сарын 3-ны 07:53 цагт Хан Уул дүүрэг 1-р хороонд дэлгэц шатаад байна гэх дуудлага онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход гурван талт зар сурталчилгааны дэлгэц шатаж байсныг унтрааж ажиллалаа.

Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.