АНУ-ын Конгрессийн доод танхимын 225 гишүүн Ерөнхийлөгч Б.Обамаг хууль зөрчсөн хэмээн шүүхэд өгөх тогтоолын төслийг батлав. Харин манайд хуулиа зөрчиж Төв аймгийн хориход зочилж сэжигтэнтэй уулзсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хоёрыг хэрхэн шийтгэхийг хэлж мэдэхгүй юм. Ямар ч гэсэн Ерөнхий сайд, Хууль зүйн сайд хоёрын Төв аймгийн урьдчилан хориход бараа бологчдоо дагуулан очсон ноцтой баримтыг хүргэж байна. Энэ бичлэгт Ерөнхий сайдын бие хамгаалагчид, туслах, бие төлөөлөгч, Засгийн газрын референт гээд олон хүний нүсэр баг очсон нь тод харагдана. Хэрэв Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хоёрыг хууль зөрчсөн гэж үзвэл дагаж яваа бараа бологчид ч гэсэн адилхан хууль зөрчсөн болж таарна. Ингээд Төв аймагт хоригдож буй Л.Гансүхийг гаргаж ирэн машиндаа уулзаж буй бичлэгийг хүргэж байна.