Хоногийн хугацаанд жолооны эрхээ хасуулсан долоон иргэн согтуурсан үедээ дахин жолоо барьжээ
1 цагийн өмнө

Нэг хоногийн хугацаанд (2026.08.02)-нд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн долоон тохиолдол бүртгэгдсэнийг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээлэв.
Эрхээ хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10-т зааснаар 2,700 нэгжээс 14,000 нэгжээр торгох, зургаан сараас гурван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас гурав хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг.
Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн тоо буурахгүй байгаа учраас согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон аливаа үйлдэлд хатуу хариуцлага тооцуулж, насан туршид нь жолоо барих эрхийг хасдаг байх тухай хуулийн төслийг өргөн барина гэж ХЗДХ-ийн сайд мэдээлж байсан билээ.







Зочин · 21 минутын өмнө
ANUSDAX BOOB XOXOJ BOOW DOLOOJ80955877AL SEXSYGEER