Төсвийг мөшгөе: Давс, цас хайлуулах бодисыг 1 тэрбум 290 мянган төгрөгөөр худалдан авна
50 минутын өмнө

Ирэх есдүгээр сараас эхлэн цас орох төлөвтэй байгааг цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тэгвэл энэ жилийн өвлийн бэлтгэлээ базааж Авто замын засвар арчлалтын нэгтгэлээс давс, цас хайлуулах бодис худалдан авах 1 тэрбум 290 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий тендер зарлажээ.
Тодруулбал, дээрх худалдан авалтыг байгууллагын өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх ажээ. Нийт төсөв нь 1 тэрбум 290 мянган төгрөгийг зарцуулж худалдан авах тендерээ ирэх сарын 15-ныг хүртэл хүлээн авахаар болжээ.

Тендерийг нээлттэй шалгаруулалтын аргаар зохион байгуулах бөгөөд дотоодын үйлдвэрлэлээс худалдан авах бараа багтжээ. Уг худалдан авалт нь өвлийн улиралд нийслэлийн болон холбогдох авто замын зорчих хэсгийн цас, мөсийг хайлуулах, замын халтиргаа гулгааг бууруулахад шаардлагатай материалын нөөцийг бүрдүүлэх зорилготой хэмээн баримт бичигтээ дурджээ.
Холбоотой мэдээлэл:
Төсвийг мөшгөе: Төв цэнгэлдэх хүрээлэн 105 сая төгрөгийн металл илрүүлэгч хаалгатай болно
Төсвийг мөшгөе: 10 аймгийн дулааны станц барих мөнгөөр хэн, хэн тоглов
Төсвийг мөшгөе: Ирэх онд тавигдах явган хүний болон дугуйн замын төсөвтэй танилц
Төсвийг мөшгөе: Хүүхэд хамгааллын 8 тэрбумын алга болсон 50 хувь юунд зарцуулагдсан бэ?
Харьцуулалт: Сайд нарын төсөв өмнөх оныхоос өсжээ
Ерөнхий сайд өссөн нутагтаа "данхайсан төсөв" тусгажээ
Төсөв мөшгөе: Ерөнхий сайдын ажлын алба 5 тэрбумыг юунд зарцуулав
Төсвийг мөшгөе: Засаг даргын машиныг 150 сая төгрөгөөр & хогны машин 190 сая төгрөгөөр худалдан авна
Төсвийг мөшгөе: Ямар "тавилга" авах нь тодорхой бус ч 800 сая төгрөгөөр эд хогшилтой болно
Төсвийг мөшгөе: Боловсрол, шинжлэх ухааны яам үе үеийн сайд нарын хөргийг 76 саяар зуруулна
Төсвийг мөшгөе: 100 жилийн ойдоо зориулж хаягжилт, гадна хашааг 420 сая төгрөгөөр солино
Төсвийг мөшгөе: Цагдаагийн постыг 50 сая төгрөгөөр засварлана
Төсвийг мөшгөе: Гаалийн ерөнхий газар төсөвт суулгаагүй 2,8 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авна






