Байгаль орчны сайд асан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг цагдан хорьсон нь арай ядан дэнжигнэж байгаа засаг, дотроо ихээхэн зөрчилтэй болсон АН-ын дотор аянга дэлбэлэх шиг боллоо.

Учир нь энэ үйл явдлаас болон АН-ын зөрчил улам л гүнзгийрнэ гэж ажиглагчид үзсээр байна.  Л.Гансүх хоригдохгүй гэж дархан эрхтэй УИХ-ын гишүүдээр хамгаалуулж очоод асуудал үүсгэсэн. Түүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төв аймагт очиж эргэсэн. Бас өмөөрч мэдэгдэл хийсэн гээд олон сонирхолтой үйл явдал өрнөв. Бас АН-ын нөлөө бүхий хүмүүс Л.Гансүхийг өмөөрч мэдэгдэл хийж байна.

Тухайлбал УИХ-ын гишүүн асан Д.Одхүү цахим хуудаснаа “Гэм буруу нь тогтоогдоогуй хүмүүсийг хорьж залхаан цээрлүүлэх буруу жишгээс татгалзахгүй бол ардчилалын үнэ цэнэ алдагдахад хүрнэ”, “Гансүх нарыг хорьсон нь буруу. Оргон зайлах, нуун дарагдуулах үйлдэл хийх үндэслэлгуй учир гадуур байцааж үнэн мөнийг нь тогтоох ёстой” хэмээн уриалж байна.

Ерөнхий сайдын эргэж очсон үйлдэл, Д.Одхүүгийн энэ мэт мэдэгдэл нь АТГ-ын үйл ажиллагаанд саад учруулж байна. Үнэндээ бол Н.Энхбаярыг цагдан хориход АН-ынхан яаж дэмжиж байлаа. Ард түмэн мартаагүй л байна. Тэгэхэд “Н.Энхбаярын гэм буруу тогтоогдоогүй байхад хорьж болохгүй. Түүнийг хоривол ардчиллын нэр хүнд алдагдана” гэж АН-ынхан маань мэдэгдэж байлуу? Харин ч “авлигын загалмайлсан эцгийг хорьж шалгах ёстой” л гэж орилж байсан биз дээ.

Үргэлжлэлийг эндээс