Т.Аубакир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэрийг буцаалаа
48 минутын өмнө

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх асуудлыг түр хойшлуулж байна” хэмээн мэдэгдлээ. Тэрээр уг шийдвэрээ инфлицийг өдөөх учир ийн хойшлууллаа гэж тайлбарлав.
Түүний эл шийдвэрийн араас Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны бүрэн эрхэд халдсан, хөдөлмөр, нийгмийн түншлэлийн зарчмаас ухарсан ноцтой үйлдэл гэж МҮЭ-ийн холбооноос Т.Аубакирт хаягласан мэдэгдлийг хүргүүллээ.
Наймдугаар сарын 17-нд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянгаас 1 сая төгрөг болгон шинэчлэх шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар гаргасан байдаг.
Гэвч гурван талт хорооноос гаргасан шийдвэрийг сайд Т.Аубакир цуцлах, хойшлуулах эрх зүйн үндэслэлгүй аж.






