Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ, 2026 оны есдүгээр сарын 07-ны өдрийн ажиглалт.

Махны дундаж үнэ

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 25930 төгрөг, үхрийн ястай мах нэг киллограмм нь дунджаар 31269 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

Гурилын үнэ

“Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3528 төгрөг, I зэрэг нь 2529 төгрөг, II зэрэг нь 1467 төгрөг байна.

Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3200 төгрөг, I зэрэг нь 2300 төгрөг, II зэрэг нь 1500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Хүнсний ногооны үнэ

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 4.0 хувиар буурч 1989 төгрөг, хүрэн манжин 0.5 хувиар өсч 3571 төгрөг, монгол лууван 4.8 хувиар буурч 3518 төгрөг, монгол байцай 1.8 хувиар өсч 2950 төгрөг, монгол сонгино 3954 төгрөгийн дундаж үнэтэй байна.