Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
1 цагийн өмнө

Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 15-ны өдөр “Хүн хутгалуулсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 28 настай, эрэгтэй "Г" нь 47 настай, эрэгтэй "М"-тэй зогсоол булаалдан маргалдаж, гарын хэсэгт нь хутгалж, гэмтээжээ.
Иргэд Та бүхэн аливаа асуудлыг уур бухимдлаар бус харилцан ойлголцож, тайван замаар шийдвэрлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.






