Х.Алтангэрэл: "Саятан сүрэг" дэлгүүр нь годрон өвчин тархсаны дараа вакцин санал болгосон ноцтой мэдээлэл бидэнд ирсэн
54 минутын өмнө

ХХААХҮ-ийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл “Ямааны годрон өвчин 72 жилийн дараа монгол улсад оношлогдлоо. Сүүлийн тохиолдол "Саятан сүрэг" нэртэй үржлийн мал худалдаалдаг хувь хүн байгаа. Энэ хүн үйлдвэр нь тодорхойгүй 12 ухныг Говь-Алтай аймгийн Цогт суманд зарж борлуулсан байдаг. Үүнээс эхэлж годрон өвчнийг тараасан байна.
Өнөөдрийн байдлаар, Говь-Алтай аймгийн Цогт сум 3986 , Дэлгэр сум 1137, Төв аймгийн Алтанбулагт 740 ямааг устгалд оруулсан. Энэ саятан сүрэг цахим дэлгүүр нь хичнээн ухна зарж борлуулсан нь тодорхойгүй байна. Бид өөрсдийн эх сурвалжийн мэдээллээр 10 гаруй аймагт худалдсан гэдгийг илрүүлсэн.
"Саятан сүрэг" цахим дэлгүүр нь холбогдох газруудаас хилээр үржүүлгийн амьтан оруулж ирэх ямар ч тусгай зөвшөөрөл аваагүй байна. Тус дэлгүүр нь ухна тараагаад, годрон өвчин гарсны дараа малчдад энэ өвчний вакцин санал болгосон. Ийм ноцтой мэдээлэл бидэнд ирсэн. Үүн дээр тагнуул, цагдаа ажиллах ёстой. Гэхдээ одоогоор хөдөлсөн зүйл алга" хэмээн ярилаа.







Зочин · 5 минутын өмнө
Сауле дэд сайдын үед ямар замраатай чанга байлаа.