ҮСХ-ноос Умайн хүзүүний болон хөхний хавдрын талаарх тоон үзүүлэлтийг танилцуулав.

Эрүүл Мэндийн Яамны мэдээллээр 2025 оны байдлаар улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдраар 5149 хүн өвчилснөөс сүүлийн нэг жилд 550 хүн шинээр оношлогджээ.

2025 оны байдлаар 100 000 хүн тутмын 150 нь тус өвчнөөр өвчилсөн байна. Сүүлийн 5 жилд умайн хүзүүний хорт хавдрын улмаас 801 хүн нас баржээ.

Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр 2025 оны байдлаар улсын хэмжээнд хөхний хорт хавдраар 2882 хүн оношлогдсоноос 406 нь шинээр оношлогджээ. Сүүлийн таван жилд хөхний хорт хавдраар 515 хүн нас барсан байна.

Дэлхий нийтээр жил бүрийн 10 дугаар сарыг хөхний хорт хавдрын эсрэг дуу хоолойгоо нэгтгэх, хөхний хавдрын талаар мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах мөн хөхний хорт хавдрын эсрэг тэмцэж буй даван туулагчдын итгэл найдвар, хүч чадлыг онцлон тэмдэглэх онцгой сар болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ.