Интерполын улаан булант зараар олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан, Монгол Улсын иргэн Б-г Вьетнам улсаас баривчилж, 2026.10.11-нд Улаанбаатарт албадан авчирлаа. Тэр 2025 онд бусдын их хэмжээний мөнгийг залилсан хэрэгт холбогдон, нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт шалгуулж байхдаа гадаад улс руу оргон зайлсан аж.

Вьетнамд байх хугацаандаа тэрээр тус улсад аялж байсан Монгол Улсын иргэдийг “Зочид буудал, хувийн байр, вилла захиалж өгнө” хэмээн удаа дараа залилж, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон байв. Уг хэргээр нь түүнийг Вьетнамын цагдаагийн байгууллага шалгаж байжээ.