Өдөр ч, шөнө ч, өглөө ч хэдийд ч хамаагүй үзэгч түмэндээ хүрдэг онлайн нэвтрүүлэг үзэгчдийг байлдан дагуулах болсон. Чөлөөтэй, ямарваа нэгэн худал хуурмаг нүүр царай гаргадаггүй хэмээн олон нийтэд үнэлэгддэг буу халалтын нэвтрүүлэг бол NB& Sally.

Тус нэвтрүүлгийн хөтлөгчөөр Б.Нямбаяр болон хайрын дууч гэж олноо алдаршсан дуучин С.Сэрчмаа нар ажилладаг. Өөрсдийн хүсэл сонирхолоороо бэлтгэн хүргэдэг уг нэвтрүүлэг онлайн ертөнцөд аль хэдийнээ хүчээ авсан. Нэг хэсэг цааш үргэлжлүүлэн хийх боломжгүй боллоо гэдгээ хоёр хөтлөгч дуулгасан ч олон хүний санал хүсэлтэнд дарагдсан тэд яаж ч чадалгүй цааш үргэлжүүлэн хийхээр болсон.

Зун цаг болж хүмүүсийн амралт эхэлсэнтэй холбогдуулан нэвтрүүлгээ түр завсарласан байгаа билээ. Тэгвэл амралт шувтарч буй энэ цаг үед С.Сэрчмаа ажилдаа орохоор шийдсэн бололтой. Өөрийн цахим хуудаснаа шинэ дугаартаа хэнийг оруулах вэ? Та бүгдийг уйдаахгүй чөлөөтэй ярьчихдаг зочинтой буу хална аа. Та бүхнийгээ удаан хүлээлгэсэн ёстой уучлаарай. ккк хэмээн постолсон юм.

Энэхүү постын хариуд, нэвтрүүлгийн зочноор жүжигчин Г.Ундармааг оролцуулах санал гарч, хамгийн ихээр дэмжигдсэн байна. Мөн жүжигчин Батаа, Навчаа, Бооёо, Баярмагнай, Билэгжаргалыг оролцуулаач гэжээ. Түүнчлэн дуучин Ану, Гурван охин хамтлагийн дуучин Анхмаа, Киви хамтлагийн Укаг оролцуулах хүсэлт байгаагаа үзэгчдийн зүгээс уламжилжээ. Урлаг, соёлынхны араас Арго багш, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, улс төрчдөөс оролцуулж болох юм гэсэн санал удаах байрт бичигджээ.

"Амралтаараа уйдаад байна хурдан дараагийн дугаар гээд л..нээх өөдгүй ээээ.(аймаар үг хаясан..хэхэ) Удахгүй шинэ дугаараар бөмбөгдөөд хаячихнааа" гэдгийг хөтлөгч Нямбаяр дуулгав.

Д.Ана