2014 оны гольфийн улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 7-10-ны өдрүүдэд Sky resort дахь "Mt.Bogd" гольфийн талбайд зохион байгуулагдлаа. - See more at: http://www.mongolcom.mn/read/12128#sthash.ZvusXXXh.dpuf

2014 оны гольфийн улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 7-10-ны өдрүүдэд Sky resort дахь "Mt.Bogd" гольфийн талбайд зохион байгуулагдлаа. 11 дэх удаагийн Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд эрэгтэй 60 тамирчин оролцсоноос “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа шилдэг дөрөвт багтжээ.

Сүүлийн жилүүдэд гольфийн спортоор эрчимтэй хичээллэх болсон А.Хаянаа энэ жилийн улсын аваргын медальд тун ойртож, медалийн үзүүрээс атгаад л тавьлаа. Эрэгтэйчүүдийн төрөлд монгол, гадаадын 60 тамирчин оролцсоноос 43 тамирчин шигшээ тэмцээнд оролцох эрхийг авчээ.

Тэмцээний дүнг танилцуулвал,

Эрэгтэй 60 тамирчин оролцсоноос сүүлийн шатанд 43 тамирчин шалгарчээ.

1-р байр: Л.Дондовцэвээн

2-р байр: Д.Өлзийдэлгэр (2012 оны улсын аварга)

3-р байр: Б.Мөнхбаатар (2011 оны улсын аварга)

4-р байр: А.Хаянхярваа

Эмэгтэй долоо тамирчин оролцсоноос:

1-р байр: А.Энэрэл (2011 оны улсын аварга)

2-р байр: Б.Батнаран (2013 оны улсын аварга)

3-р байр:  Д.Баярмаа ("Orchlon ladies open cup-2014"-ын аварга) нар тус тус шалгарсан юм.

Д.Ана