Монголд гарын таван хуруунд багтах цөөн хэдэн Азийн топ моделиуд бий. Тэдний нэг бол загвар өмсөгч Т.Туяамаа. Саяхан түүнийг хуримаа хийж байгаа гэх мэдээлэл тархаад байсан билээ. Харин энэхүү мэдээллийн учир утга тайлагдлаа. Тодруулбал, Дуучин Мөнхбат, Үүрээ нарын хамтран дуулсан "Сүүн цагаан хурим" дууны клипэнд тоглосон байна.

Нэг хэсэг түүнийг олон залуустай нэр холбодог байсан. Гэсэн хэдий ч тэр болгонд нь нэг ч удаа хариулт өгч байгаагүй. Монгол бадарчин Амайтай үерхэж байгаа хосууд удалгүй хоёр тийш болсон. Олон эрчүүдийн харцыг булаасан сайхан бүсгүйг ямар азтай аавын хүү гэргийгээ болгох бол. Ямартай ч уг клип нийтэд цацагдсанаар Т.Туяамаа хуримаа хийхээр бэлтгэж эхэлсэн бололтой гэх мэдээллийг үгүйсгэлээ.

Д.Ана