Жүжигчин О.Дөлгөөнөөг уншигч та бүхэн андахгүй сайн мэднэ. Багын мөрөөдөлдөө хөтлөгдөн жүжигчин болсон авьяаслаг жүжигчид урлагт олон бий. Тэд багадаа дуулж, бүжиглэх дуртай байсан хэмээн ярьдаг.

Анх үзэгчиддээ "Амьдралд тавтай морил" олон ангит кинонд Золоо гэх зурагчин бүсгүйн дүрийг бүтээснээрээ илүүтэй танигдаж эхэлсэн. Тэрбээр СУИС-ийн жүжигчний ангид суралцаж байхдаа л уран бүтээлийн гараагаа эхлүүлж "Эзэнгүй бөгж" УСК, "Хайрын рекорд", "Нэг хоёрын гурав аа" тоглож мэргэжлийнхнээс өсөх ирээдүйтэй залуу жүжигчин гэх үнэлгээг авдаг.

Урлагийн сургуулиа төгсөөд "Мөрөөдлийн театр"-т жүжигчинээр ажиллах санал авсан. Энэхүү саналыг авсан талаараа "би өөрийгөө хамгийн азтай нь гэж боддог" гэж хэлж байсан удаатай.  “Миний нууц хүү”, “Хайртай бол эргэж хараарай” зэрэг жүжигт тоглосон. Хайртай залуугаа олонд зарлаад удалгүй ээж болох гэж буйгаа дуулгаад хөөрхөн хүүтэй болсон. О.Ивээлт-Од хүүтэйгээ хамтдаа клипэнд тоглосныг та бүхэн үзсэн биз ээ. Түүний халамжит ханиар М.Очир гэх залуу тодорсон.

Хөөрхөн хүү нь одоо ганцаараа сууж сурж байгаа бөгөөд олон шинэ зүйл сурч ээж, аавыгаа ихэд баярлуулж, улам хайрыг нь татаж байгаа гэнэ.

Энэ удаад уншигч та бүхэндээ хөөрхөн О.Дөлгөөний гэр бүлийн жаргалтай агшинг өгүүлэх гэр зургийг сонирхууллаа.

Д.Ана