Хошин урлагийн "Шинэ үе" продакшинд харьяалагддаг жүжигчин Г.Ундармааг хамтлагаасаа гарсан гэх мэдээлэл цацагдаж нэлээд шуугиан тарьсан. Саяхныг хүртэл энэ талаар юу ч хэлээгүй явсан тэрбээр ийн ярьжээ. "Уран бүтээлээсээ түр чөлөө авсан. Гэхдээ тайзаа орхисон юм биш. Удахгүй шинэ уран бүтээлээрээ мэндчилэх болно" гэсэн юм.

Эмнэлэгт хэвтсэн аавыгаа сахиж байхдаа эмнэлгийн байдал, ажилчдын ажиллах нөхцөл тааруу байгааг ажиглаж сэтгэл нь их зовнисон гэдгээ өөрийн цахим хуудаснаа постолж байсан. Үүнээсээ хойш хүмүүст тусалж, нэг ч гэсэн сайн үйлс хийхсэн гэж бодож явсаар тэрбээр өөрийн хүслээ ажил хэрэг болгож олон эмнэлгийг сайхан хүлээлгийн танхимтай болгосон билээ. Хамгийн сүүлд гэхэд, Эх нялхасын үндэсний төвийн хүүхдийн поликлинкийн хүлээлгийн танхимыг засч, тохижуулан хүлээлгэн өгсөн ажилсаг эмэгтэй.

Түүнийг фэнүүд нь урлагийн тайзнаа эргэн ирэхийг хүлээж, тэсч ядаж буй. Үүнийгээ ч тэд өөрийнх нь цахим хуудас руу нь цаг үргэлж зурвас илгээж илэрхийлдэг. Саяхан цахим хуудсандаа өөрийнхөө бие даасан бяцхан шог гараа гэж хэлж болохоор нэгэн бичлэгийг байршуулсан юм. Ингээд та бүхэндээ уг бичлэгийг үзүүлье.

Д.Ана