Загварын тайзнаа аль хэдийнээ өөрийн гэсэн байр суурийг тунхагласан хуруу дарам цөөхөн бүсгүйчүүдийн нэг бол О.Уянга. "Азийн супер модель" тэмцээний дэд байрын эзэн топ модель болсон түүнийг таних биз ээ. Ээж болсон ч сайхан бие галбираа алдаагүй модель маань сүүлийн үед нүүр номын байнгын хэрэглэгч болсон.

Саяхан өөрийн цахим хуудаснаа нуурын эрэг дээрх нүцгэн зургаараа чимж байсан билээ. Тэгвэл өөрийн тансаг машиныхаа зургаар гангараад авлаа. Түүний төмөр хүлэг нь Infiniti бөгөөд 30 гаруй сая төгрөгийн үнэтэй гэнэ шүү.

Д.Ана