УДЭТ-аар овоглогдож явсан авьяаслаг залуу жүжигчин бол  А.Ганчимэг.  Түүнийг ээж нь Хүүхдийн ордны драмын дугуйланд оруулсанаар урлагийн хүн болох гараа нь эхэлсэн гэдэг. Соёл урлагийн их сургуульд суралцаж жүжигчний мэргэжлийг эзэмшээд "Халуун сэтгэл" кинонд гол дүрийг бүтээж байсан билээ.

Мөн "Помогите нам 2" буюу "Хуваарьгүй нислэг", "Хэцүү анги", "Амьдралын амт",  "Нэг хоёрын гурав аа" зэрэг кинонд тоглосоноор нь үзэгчид сайн танина. Өдгөө хувьсал продакшинд харьяалагдаж буй "Зүрхээр наадагч" кино зохиол бичиж түүнийгээ дэлгэцнээ амилуулахаар завгүй яваа.

Өнгөрсөн долоо хоногт А.Ганчимэг, У.Урнаа нар реппер Цэцэтэй хамтран дуулсан киноныхоо дууг сонсогдынх хүртээл болгосон. Тэгвэл уг дууг нь 44 мянга гаруй хүн сонсчээ.

Д.Ана