Сайн байцгаана уу? Би эмэгтэйчүүдээс юм асуумаар байнаа. Би аав ээжтэйгээ хамт амьдардаг жирийн л нэгэн. Найз залуугүй болохоор  бэлгийн амьдралын хувьд тогтворгүй гэж хэлж болно лдоо.  Тийм болохоор жирэмсэн болохоос айгаад  би жил гарангийн өмнө  спраль тавиулсан юмаа.  Тэгээд одоо явалдаад байгаа нь ч мэдэхгүй үерхээд байгаа нь ч мэдэгдэхгүй залуугаасаа  жирэмсэн болчихсон юм шиг байнаа.  Сарын тэмдэг ирэхгүй, 3 хоночихлоо. Ядаж байхад дотор муухай оргиод болдоггүй ээ. Тестээр үзэхээр 1 тод нэг маш бүдэг зураас гарч ирсэн.

Жирэмсэн юм шиг байна гэж найзууддаа хэлсэн чинь зарим нь спральтай юм чинь болохгүй, санаа дагаад тэгж байгаан гэх юм. зарим нь болохоор жирэмсэн болдог гэх юм.  

Хугацаа алдалгүй гол нь жирэмсэн эсэхээ мэдмээр байна.  Спиралтай байхад үнэхээр жирэмсэн болдог юм уу?