Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг ирэх даваа гаригаас түр хаахаар болжээ. Тус хүрээлэнгийн орох хэсгийг тохижуулахаар болсон байна. Засварын ажил энэ сарын 25-наас эхлэн есдүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх аж. Уг ажлыг “Гарден сити” компани гүйцэтгэж байгаа юм байна.