Үнэт зүйл, өөдрөг тэмүүлэлтэй, бүтээлч залуусын бодит оролцоог дэмжиж, ёс зүйтэй, нээлттэй шударга өрсөлдөөнийг жишиг болгож нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох зорилготой “Улс төрд шинэ манлайлагч” төсөл орон даяар эхлээд байна.

Харин хот, хөдөө, гадаад улс орнуудаас оролцож буй ихэнх залуус төслийн шүүгчээр хэн, хэн ажиллахыг сонирхож буй. Тэгвэл төслийн багийн зүгээс нэгэн нууцыг задаллаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном, Дашийн Бямбасүрэн нарын хэд хэдэн эрхмүүд улс төрд шинэ манлайлагчийг тодруулах үйлсэд оролцохоо амласан байна. Монгол Улсын нийгэм эдийн засаг, улс төрийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж, үе үеийн лидерүүдтэй ажиллаж явсан ахмад улс төрчид шинэ үеийн манлайлагч залуусыг дасгалжуулах нь тодорхой боллоо.  Монгол төрийн тулхтай буурлууд үнэтэй санаа, алтан сургаалаа ийн “Улс төрд шинэ манлайлагч” төслийн турш айлдах аж.