Засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй "хаалтын гэрээ" хийдэггүй гэв
2014/09/06
Сүүлийн үед зарим төрийн бус байгууллагаас Засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хаалтын гэрээ хийж, хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна гэсэн агуулгатай мэдээлэл хийж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Тэрбээр "Засгийн газар ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өмчилдөггүй. Монголын ард түмний төлөө явуулж байгаа үйл ажиллагаа нь өдөр тутмын, долоо хоног тутмын, сар тутмын олон арга хэмжээнээс бүрддэг. Засгийн газрын хуралдаан, олон нийттэй холбоотой гаргаж байгаа шийдвэрүүд, түүний үр дүн зэргийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүйгээр олон нийтэд хүргэх боломжгүй юм. Өнөөдөр Монголын зах зээл дээр бараг 100 хувь хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл оршиж байгаа. Хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг бол өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, техник тоног төхөөрөмж, сонины цаас, хэвлэх үйлдвэрийнхээ зардлыг хариуцдаг, олон хүн цалинжуулдаг. Дээр нь улсад татвар төлдөг аж ахуйн нэгжүүд байдаг. Ийм аж ахуйн нэгжүүдийг Засгийн газрын үйл ажиллагааг сурталчил гээд яриад орхих нь учир дутагдалтай. Ийм учраас үе үеийн Засгийн газар өөрийнхөө төсвөөс хэвлэл мэдээлэлд зарцуулж, бага хэмжээний төсөв тавьж, түүгээрээ гэрээ хийж ирсэн уламжлалтай. Үйл ажиллагаа явуулахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулдаг.
Энэ гэрээг хаалтын гэрээ гэж мушгин гуйвуулж, хэвлэлийн эрх чөлөөг боогдуулсан, хэвлэлд өөрийнхөө цензурыг тогтоох гэсэн оролдлого гэсэн тайлбар хийж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 5, 10 сая төгрөгөөр амаа үдүүлээд байх уу үгүй юу гэдгийг эргэцүүлж үзээрэй. Нөгөө талаас хамтран ажиллах гэрээ байгуулсан Монгол Улсын Засгийн газар, түүний Хэвлэл мэдээллийн албанаас хэвлэлийн байгууллагуудад хэзээ ч "үүнийг гарга, түүнийг битгий гарга, хас" гэсэн үүрэг өгч байгаагүй гэдгийг хэлье. Сэтгүүлчдийг Засгийн газрын зохион байгуулсан үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэнд баярлалаа гэсэн үгийг бид хэлдэг. Яаж үзүүлэх, ямар агуулгыг нь дэмжих вэ гэдэг нь сэтгүүлчдийн өөрсдийнх нь эрх мэдлийн ажил байдаг гэдгийг та бүхэн хүлээн зөвшөөрөх байх аа.
Шинэчлэлийн Засгийн газар хэвлэл мэдээлэлдээ зориулан 200 сая төгрөгийн төсөв тавьсныг оны эхэнд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан зарцуулсан. Гэрээнд та бүхэн манай дуулгавартай хэрэгсэл байгаарай гэсэн заалт байхгүй. Бидний санал хүсэлтээр мэдээг хасч нэмэх тухай заалт байхгүй. Дээд тал нь 10 сая, доод тал нь 5 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Өнгөрсөн жил Чингис бондын хөрөнгөөр, бусад эх үүсвэрээр Монгол Улсад их хэмжээний бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Мэдээллийн байгууллагууд томоохон бүтээн байгуулалт, түүний үйл явцын үр дүнгийн талаар олон зуун цагийн мэдээ сурвалжлага бэлтгэж хүргэсэн. Энэ бүхнийг санхүүжүүлэхийн тулд Эдийн засгийн хөгжлийн яамнаас 100 гаруй сая төгрөгийн нэмэлт хөрөнгийг гаргаж, нийтдээ 390 орчим сая төгрөгийн гэрээ хийгдсэн байна. Гэрээ хийснийг нуугаагүй. Энэ бол хаалтын гэрээ биш. Засгийн газар үйл ажиллагаагаа аль болох олон нийтэд хүргэхийн төлөө ажиллана. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд Засгийн газрын хийж байгаа ажлын сайн тал, сул тал, алдаатай тал, амжилтуудыг олон нийтэд хүргэхэд хамтран ажиллаасай гэж хүсч байна” хэмээн мэдэгдлээ.
Сүүлийн үед зарим төрийн бус байгууллагаас Засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хаалтын гэрээ хийж, хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна гэсэн агуулгатай мэдээлэл хийж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
“Засгийн газар ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өмчилдөггүй. Монголын ард түмний төлөө явуулж байгаа үйл ажиллагаа нь өдөр тутмын, долоо хоног тутмын, сар тутмын олон арга хэмжээнээс бүрддэг. Засгийн газрын хуралдаан, олон нийттэй холбоотой гаргаж байгаа шийдвэрүүд, түүний үр дүн зэргийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүйгээр олон нийтэд хүргэх боломжгүй юм. Өнөөдөр Монголын зах зээл дээр бараг 100 хувь хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл оршиж байгаа. Хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг бол өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, техник тоног төхөөрөмж, сонины цаас, хэвлэх үйлдвэрийнхээ зардлыг хариуцдаг, олон хүн цалинжуулдаг. Дээр нь улсад татвар төлдөг аж ахуйн нэгжүүд байдаг. Ийм аж ахуйн нэгжүүдийг Засгийн газрын үйл ажиллагааг сурталчил гээд яриад орхих нь учир дутагдалтай. Ийм учраас үе үеийн Засгийн газар өөрийнхөө төсвөөс хэвлэл мэдээлэлд зарцуулж, бага хэмжээний төсөв тавьж, түүгээрээ гэрээ хийж ирсэн уламжлалтай. Үйл ажиллагаа явуулахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Энэ гэрээг хаалтын гэрээ гэж мушгин гуйвуулж, хэвлэлийн эрх чөлөөг боогдуулсан, хэвлэлд өөрийнхөө цензурыг тогтоох гэсэн оролдлого гэсэн тайлбар хийж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 5, 10 сая төгрөгөөр амаа үдүүлээд байх уу үгүй юу гэдгийг эргэцүүлж үзээрэй. Нөгөө талаас хамтран ажиллах гэрээ байгуулсан Монгол Улсын Засгийн газар, түүний Хэвлэл мэдээллийн албанаас хэвлэлийн байгууллагуудад хэзээ ч "үүнийг гарга, түүнийг битгий гарга, хас" гэсэн үүрэг өгч байгаагүй гэдгийг хэлье. Сэтгүүлчдийг Засгийн газрын зохион байгуулсан үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэнд баярлалаа гэсэн үгийг бид хэлдэг. Яаж үзүүлэх, ямар агуулгыг нь дэмжих вэ гэдэг нь сэтгүүлчдийн өөрсдийнх нь эрх мэдлийн ажил байдаг гэдгийг та бүхэн хүлээн зөвшөөрөх байх аа.
Шинэчлэлийн Засгийн газар хэвлэл мэдээлэлдээ зориулан 200 сая төгрөгийн төсөв тавьсныг оны эхэнд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан зарцуулсан. Гэрээнд та бүхэн манай дуулгавартай хэрэгсэл байгаарай гэсэн заалт байхгүй. Бидний санал хүсэлтээр мэдээг хасч нэмэх тухай заалт байхгүй. Дээд тал нь 10 сая, доод тал нь 5 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Өнгөрсөн жил Чингис бондын хөрөнгөөр, бусад эх үүсвэрээр Монгол Улсад их хэмжээний бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн.Мэдээллийн байгууллагууд томоохон бүтээн байгуулалт, түүний үйл явцын үр дүнгийн талаар олон зуун цагийн мэдээ сурвалжлага бэлтгэж хүргэсэн. Энэ бүхнийг санхүүжүүлэхийн тулд Эдийн засгийн хөгжлийн яамнаас 100 гаруй сая төгрөгийн нэмэлт хөрөнгийг гаргаж, нийтдээ 390 орчим сая төгрөгийн гэрээ хийгдсэн байна. Гэрээ хийснийг нуугаагүй. Энэ бол хаалтын гэрээ биш. Засгийн газар үйл ажиллагаагаа аль болох олон нийтэд хүргэхийн төлөө ажиллана. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд Засгийн газрын хийж байгаа ажлын сайн тал, сул тал, алдаатай тал, амжилтуудыг олон нийтэд хүргэхэд хамтран ажиллаасай гэж хүсч байна” гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөр хэллээ
- See more at: http://zasag.mn/news/view/6547#sthash.imZGq8aG.dpuf