Нададтай адилхан хүн ховор байх. Гэхдээ би та бүгдээс асууж, зөвлөх зүйл гараад энэ захиаг бичлээ.

Би эхнэртэйгээ хамт амьдраад 8 жил болж байна. Анх бид 2 танилцахад эв эрүүл саруул 2 хүн уулзаж учирч байлаа. Ингэж яваад 1 хөөрхөн хүүтэй болсон юм. Би гэж хүн ажлаа хийж яваад аваарт орж суумгай болж, бөгсөн бие мэдээгүй болсон. Хэвтэрт хэдэн сараар орж хүний гарт орсон. Тэр үед бачимдаж ганцаардаж байсан ч эрүүл болох байх гэж их итгэж байсан. Гэсэн хэдий ч энэхүү хүсэл маань талаар өнгөрсөн одоо 4 жил суумгай байна. Тэр цагаас хойш би эр хүний хүсэл, эхнэрээ хайрлах сэтгэлээ сексээрээ илэрхийлж чадахаа больсон. Хааяаа  гaлзууртлаа уур хүрч түүндээ уураа гаргадаг. Түүнийг миний төлөө хүүгийнхээ төлөө ажил хийж мөнгө олж амьдралаа авч явж байгааг мэдсээр байж хардаж хэрүүл үүсгэдэг болсон. Өөрийгөө ингэж болохгүй гэдгийг мэдэж байгаа хэрнээ дотор яг галзуурч байгаа хүн шиг болж тавчдаж эхэлдэг. Эхнэрийгээ чи амьдралаа бод надтай хуримаа хийж ч чадаагүй хамаг залуу насаа барлаа салая гэхээр надаас салахгүй гээд уйлаад байх юм үнэхээр өрөвдөлтэй. Өвчтэй би ингэж хүсч байхад эрүүл саруул тэр минь хэцүүдэж байгаа байхдаа гэж тэр нэг ч удаа намайг хуураагүй энэ олон жилийн турш би яаж энэ муухай хардаад байгаа байдлаасаа салах вэ? Хааяа тэрнийг найзууд нь уулзаж учрахыг гуйдаг ч би явуулдаггүй.